Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 29 минут
  • 2017 оны 4 сарын 5
    УИХ-ын дарга М.Энхболд Олон улсын парламентын холбооны ассамблейн 136 дугаар чуулганд Гималайн нуруу давж очин оролцлоо. Тэрбээр тэнд ингэж ярилаа. “...Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын тогтвортой байдал юу юунаас чухал билээ.
    21665 0
  • 2017 оны 3 сарын 16
    Монголын улс төрийн орчин алагчилж үзэхийн туйл, шударга бусын жишээ болж байна. Улс төрчдийн нөлөөнд автсан хууль хүчний байгууллагууд аливаад алагчлан хандаж байна. Бид энэ тухай саяхан “Ардын намынхан С.Баярыгаа Англи руу баяртай үдэж, Ардчилсан намынхан Н.Алтанхуягийгаа Ганц худаг руу гавтай илгээлээ” гэж бичсэн.
    102557 0
  • 2017 оны 2 сарын 1
    Өнөөдөр манай улсад 200 мянган тэтгэврийнхэн, 200 мянган оюутан, 200 мянган төрөөс цалин хүртэгсэд, цаана нь бас 200 мянган огт ажил хийх хүсэлгүй иргэд байгаад нэг сая гаруй хүүхдийнх нь хамт 200 мянган баялаг бүтээгчид тэжээж байна гэж Монгол Улсын төрийн тэргүүн нэгэнтээ хэлсэн. Манай улсын эдийн засгийн 80 орчим хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна. Ажиллах хүчний 75 хувийг хувийн компаниуд бий болгодог. Улсын төсөвт төвлөрүүлж байгаа нийт татварын 70 орчим хувийг үндэсний баялаг бүтээгчид бүрдүүлдэг юм. Ийм л үнэ цэнэтэй давхаргынхан бол хувийн хэвшлийнхэн. Гэхдээ эднийг дотор нь хоёр хуваахаас өөр аргагүй байдалд өнөөдөр хүрлээ. Цаг үе нь өөрөө эдгээр хүмүүсийн хэн нь ерэн оноос хойш шударгаар бизнес эрхэлсэн, хэн нь амар хялбар аргаар мөнгө олж байгааг ялгаж салгахыг шаардаж байна. 
    16513 0
  • 2017 оны 1 сарын 23
    Өнөөдөр Монголын улс төрд хэлсэн ярьсандаа байдаг, гуйвж дайвдаггүй, ялалт ялагдлын аль ч үед намынхаа байранд, гишүүдийнхээ дунд таваргаж явсан, явж ч байгаа тийм л улс төрч үнэ цэнэтэй байна. АН-ын өнгөрсөн үеийн намтар 2000 оноос хойш нэн шинэ түүхийн эхлэлтэй байсныг өнөөдөр хүмүүс ер ярихгүй юм. Ардчиллын чиг баримжаатай том жижиг намууд 2000 оны их ялагдлын дараа нэгдэж дараагийн сонгуульд хэрхэн орохоо ярьж эхэлсэн. Олон айлын хонь хурга нийлсэн мэт түжигнэлдээн дунд алс хол Америк явчихаагүй хэдэн хүн тэднийгээ удирдан чиглүүлсээр сонгуульд орж 2004 онд басчиг хэдэн суудалтай болсон. Ийм хариуцлагатай, нэн шинэ түүхийн эхлэл дээрээ тус намын зүгээс зөв хүнийг намынхаа генсекээр, үргэлжлүүлэн Их хурал дахь намын бүлгийнхээ даргаар тавьж чадсан нь 2008, 2012 оны сонгуулийн үр дүнд эерэгээр нөлөөлсөн билээ.
    19376 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.